Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-03-29

Увс аймгийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх, хатуу хог хаягдлыг ангилах тухай асуудлаар орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг авч байна. /Цахимаар/

Монгол Улсад хүрээлэн буй орчин, аймаг, хотуудад тулгараад байгаа нийтлэг асуудлын нэг бол хог хаягдал болоод байгаа билээ. Хогийг дахин боловсруулах асуудал ажил хэрэг болгох гэж нийслэл, аймаг ээлж дараалан төсөл хөтөлбөр зарладаг болоод тэдгээр нь хэрэгжилт багатай байдаг. Өнөөдөр монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй Хог хаягдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа бөгөөд энэхүү ажил 2030 он хүртэл үргэлжлэх ба цаг хугацаа нэлээдгүй зарцуулагдахаар байна.

Файл хэлбэрээр татаж авах
САНАЛ ИЛГЭЭХ
Саналууд: 23
Соёл-Эрдэнэ 1-р хороо
2021-03-29 14:44:26
Тестинг

Лхамхүү Увс аймгийн Бөхмөрөн сум 3-р баг
2021-03-29 16:40:36
1. Хог хаягдлыг бууруулах эрх зүйн орчин, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах гэх мэт зохион байгуулалтын асуудлыг боловсронгуй болгох 2. Хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх 3.Хогноос үүдэлтэй орчны бохирдолтыг багасгах 4. Иргэд олон нийтэд нийгмийн хариуцлагын ойлголтыг өгөх 5. Томоохон үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хог хаягдлыг хянах хяналтын зөвлөл, баг гэх мэтийг бий болгох 6. хогноос болж бохирдсон газруудыг нөхөн сэргээх нэн шаардлагатай 7. Аялал жуулчлалтай холбоотой хогны асуудлыг цогц байдлаар шийдэх 8. Хоггүй Монголын төлөө хамтдаа хичээцгээе. Амжилт хүсье

Алдархүү Цалгар
2021-03-29 23:48:51
Хог хаягдлыг ангилан ялгах сурахад иргэд идэвхтэй оролцох. Хуванцар сав, архи дарсны шилийг зохих үнээр худалдан авах цэг байгуулах. Авсан шил,Хуванцар хаягдлыг дараагийн эзэнд хүргэхэд хамтран ажилламаар байна.

Оюунцэцэг Увс аймаг Улаангом 3р баг
2021-03-30 07:01:28
Хүмүүсийг хог ангилах зөв зуршилд сургах Ангилсан хогоо боловсруулах үйлдвэртэй болох

О. Идэрмөнх Увс аймаг наранбулаг сум
2021-03-30 09:12:09
Хогийг ангилан ялгаж цэг бий болгох . хог хаягдлын дахин боловсруулж 2дахь түүхий эд боловсруулах жижиг үйлдвэр барих. Жишээн хуванцар сувийг хайлуулж хэлбэрт оруулан сандал шон мэтийн зүйлс хийх боломж бна

Д.Батзул Улаангом 6р баг
2021-03-30 09:23:01
Хогийг ангилан ялгаад хаяж хэвшихэд иргэд бидний өчүүхэн сэтгэл дутаад бна.Иргэн бүр хаяж байгаа хогондоо дүгнлт хиййхэд та хог багасгах,эрүүл мэнд байгаль орчинд буянтай үйл хийж байгаагаа санах хэрэгтэй.Бид өөрсдөө анзаарахгүй буян нүгэл маш их хиййдэг.Иргэдээ хогоо ангилж хаяхад сэтгэл гарргаж хандлагаа өөрчилж эрүүл амьдарцгаая.

Ч.Болормаа 5-р баг
2021-03-30 12:08:47
1. Хог хаягдлын тухай аймгийн нэгдсэн журам боловсруулах 2. Хог хаягдлын талаарх сургалт сурталчилгааны ажлыг сайжруулах 3. Ангилан ялгах хэвшил нэвтрүүлэх 4. Тодорхой урамшууллыг бий болгох 5. Хогны тарифыг нэмэх 6. Айл бүрийг ангилан ялгах савтай болгох, 7. Шилийг буцаан авах тогтолцоо бүрдүүлэх 8. цаасан, хуванцар хаягдлыг багасгах дахин ашиглах 9. Хог ачих машины тоо нэмэгдүүлэх 10. Улаангом хотоос мал бүхий иргэдийн малыг гаргах

Оюунгэрэл 4
2021-03-30 13:37:11
Хогийг сайхан ангилмаар байна, ялангуяа гэр хорооллын эмх цэгц, хог хаягдал маш муу зохион байгууллалттай, ард иргэддээ сурталчилгаа таниулга сайн хийх, иргэд рүү чиглэсэн ажил зохион байгуулах

Д.Цэнд 4
2021-03-30 13:40:21
1. Хргийг ангилж сургах, зөв мёнежмёнттэй болгох 2. Гэр хороололын хогийн цэгий бий болгож дор бүр нь ачиж зайлуулдаг болгох 3. Ард иргэдэд энэ талаар сурталчилгааг сайн хийх

Д.Сайнбилэг 4
2021-03-30 13:44:11
1. Хогоо сард биш 7, 14, хоногоор ачдаг байх 2. Гэр хорооллын хог эмх замбараагүй байгаа учраас хогийн цэгийг бий болгох 3. Хогийг ангилдаг байх 4. Ундаа, архины шил, хуванцар, яс, гялгар цаас зэргийг худалдаж авдаг болгох

Орших 3
2021-03-30 13:56:47
Байгууллага бүр стандарт хангасан хогийн цэгтэй болох,хогийг анхан шатанд ангилалт хийж төрөлжүүлэн зориулалтын газарт өгөх, иргэдэд мэдээлэл өгч хэвшил болгомоор байна.

Сарантуяа 10р баг
2021-03-30 15:49:14
Иргэдэд хогоо ангилахын ач холбогдлыг таниулах, өрх бүрийг хогоо ангилан хаях савтай болгох, шилийг эргүүлж ашигладаг болгох, хуванцар, цаасыг боловсруулдаг жижиг үйлдвэр бий болгох, хашаагаа давуулаад хогоо хаядаг иргэдийг торгодог байх, байгалиа бохирдуулахгүй байх сурталчилгааг байнга явуулдаг байх, постер зурагт хуудсыг энд тэндгүй наах сурталчлах нь чухал байна.Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйлчилгээ эрхлэх ААН-г дэмжмээр байна, төсөл хөтөлбөртөө хамруулмаар байна.

Цэндсүрэн 10р баг
2021-03-30 22:25:07
Үнсээр блок хийх.ясыг боловсруулах,гурил ч юмуу хийх.шилийг буцааж ашиглах.хуванцарыг боловсруулах

Б.Ичинхорлоо Зүүнхөвөө
2021-03-31 11:19:16
Хог хаягдлын талаар зөв хандлагыг хүүхдэд багаас нь олгох, дадал хэвшил болгох, Ундааны сав, шил зэргийг худалдаж авдаг байх. Иргэдэд сурталчилгаа сайн хийх

Д.Эрдэнэцэцэг Наран ургах хороолол
2021-03-31 17:43:15
Хогийн цэгийн бүтэцийг өөрчлөх, Дахин боловсруулах үйлдвэрлэлийг аймагтаа бий болгох , Хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх, Ил задгай хог хаясан, болон оряны бохирдол үүсгэсэн иргэн, ААН, хуулийн итгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, Сургалт сурталчилагааны ажлыг нэмэгдүүлэх, хог цэвэрлэх үйл ажиллагаанд оролцоогүй иргэдэд хариуцлага тооцдог байх, хог хаягдлаа хаях үүрэгтэй юм шиг амьдарч байна. Харин эсэргээрээ цэвэрлэх үүрэгтэй болгох хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн шахаа, бодлого хэрэгтэй байна. Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа хийцгээе. Амжилт хүсье. Баярллаа

Жаргалсүрэн Увс аймаг хяргас сум
2021-04-01 10:09:18
Эхлээд сумын иргэдэдээ дахин боловсруулах хог гэж юу вэ хогоо хэрхэн ангилж хийх талаар мэдлэг мэдээлэл олгох 2. Айл өрх бүрийг хогоо ангилан хийх хогийн савжуулах

Анхцэцэг 4-р баг
2021-04-01 10:24:46
Хогийг ангилан ялгалт хийх, шил хуванцар савыг дахин ашиглах боломжийг нээх, ялангуяа хог шатаахыг таслан зогсоох хэрэгтэй байна. Мөн ачилтын системд анхаарах хэрэгтэй байна.

Л.Отгонбаяр 3-р баг
2021-04-01 16:13:21
Ядаж хуванцар, цаас, яс, шилийг түүхий эд болгох жижиг цехүүдийг олноор бий болгох хэрэгтэй байна. Дараа нь иргэдээ ялгаж ангилах ухамсар ярих хэрэгтэй болов уу. Улаангом 9 багт ч билүү Э.Алтанзул гээд залуу чадах ядахаараа ажлаад байгаа юм билээ. Тийм хүмүүсээ дэмжээд хамтраад явах хэрэгтэй. Түүнээс биш тэнгэрээс бэлэн юм хэн ч бидэнд бүтээж өгөхгүй

Г.Наранцэцэг 3-р баг
2021-04-01 17:06:54
Миний хувьд орчин үеийн хүмүүсийн хог хаягдалд хандах сэтгэлгээ үнэхээр ядуу дулимаг байгаад харамсаж явдаг. Айл өрхөөс гарч байгаа хогийг ядаж пластик хог хаягдлыг тусд нь авдаг болгомоор байна. Цаашдаа шил, төмөр лааз, цаас, яс гэх мэт 2-догч түүхий эд тусдаа авдаг цэгүүдийг аймаг, сумын төвд байгуулж, иргэд өгч хэвшмээр байна. Мөн иргэдэд байгальд шингэдэг хүнсний ногооны хальс, хоолны үлдэгдлийг тусд нь авч байгальд аюулгүй байдлаар зохицуулах мэдлэг, мэдээллийг телевиз, фейсбүүкт шторк хэлбэрээр байнга, ухамсарт нь төлөвштөл явуулах шаардлагатай байна. Ингэж байж бид цэвэр аюулгүй орчинд амьдрах, цаашлаад хойч үедээ энэ газар нутгаа экологийг нь алдагдуулахгүйгээр өвлүүлнэ шүү дээ. Чухал асуудал хөндсөн та бүхэнд баярлалаа.

Ичинхорлоо Тэс 6-р баг
2021-04-02 10:40:43
Аймагт хуванцар боловсруулах цех чадвал үйлдвэр байгуулах хэрэгтэй.Тэр ажлыг санаачлан эхлүүлсэн залууд зээл энэ тэрийг нь хангалттай өгөх .Сумуудад цуглуулах цэгтэй болоод аймагт оруулж өгдөг.байгаль дэлхийгээ ч хамгаална,хэд гурван хүн ажил орлоготой ч болно.Хамгийн чухал нь санаачлага, нэгдсэн бодлого хэрэгтэй.Хамтдаа хичээе.

Уртнасан 5
2021-04-02 11:30:27
1.Шилээ буцаан авалт хийлгэх 2.үнс ачилтаа халаалт дууссан үед 1 хийх жижиг хаягдлаа дор дор нь ачих

Оюунцэцэг 3р баг
2021-04-05 21:25:51
Хог ангилах үйлдвэртэй болох

М.Өлзийдэлгэр хөдөлмөр
2021-04-08 16:29:37
Сайн байцгаана уу? та бүхний ажилд амжилт хүсье. Шатах хогийг байнга шатааж байх нь хогийг нүсэрдүүлэхгүй, овортой харагдуулахгүй, бас хийсэхгүй сайн талтай. Мөн өвөл ирж өвөлжөөд нүүдэг айлуудыг хогоо байнга ачиж хашаа хавиа цэвэрлэж байх талаар шаардлага тавих, хоггүй цэвэр байх талаар санаачилга гаргасан үлгэр жишээ өрхүүдийг мэдээлж, сурталчилж урамшуулдаг байхад анхаарах. Хогийг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох, хоёрдогч түүхий эдээр бүтээл хийх хандлагыг урамшуулдаг байх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 43
17 / 40%
15 / 35%
5 / 12%
4 / 9%
2 / 5%