Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

УВС АЙМГИЙН БЭЛГЭДЛИЙН ТУГИЙН ТАЙЛБАР

2015-01-26 16:18
1. Уг тугийн урт, өргөн нь 2:1 хэмжээтэй байна.
2. Ишний орой нь сумын зэв хэлбэртэй байна.
3. Тугийн суурь өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь Увс нуураараа нэрлэгдсэн аймаг
учир нуурынхаа өнгийг илэрхийлж байгаа хийгээд нуур олонтой, усны эх орон
гэдгийг илтгэнэ.
4. Цэнхэр суурийн доод хэсэгт 4 ширхэг цагаан давалгаа буй нь тус аймаг
дөрвөд, баяд, хотон, халх гэсэн 4 ястантай гэдгийг гэрчилнэ.
5. Давалгаа бүр нь 19 ширхэг байгаа нь 19 засаг, захиргааны нэгж буюу
сумтайг харуулна.
6. Тугийн зүүн дээд талд түүний уртын гуравны нэгтэй тэнцүү хэмжээний зайд
Чандмань Улаан уулыг уран сайхны аргаар дүрслэн байрлуулсан. Энэ нь тус аймаг
анх “Чандмань уулын аймаг” хэмээн нэрлэгдэж байгуулагдсан хийгээд Улаан уулаа
биширч дээдэлж явдгийг илтгэнэ.
7. Чандмань Улаан уулын шовх оройд байгаа цас нь тус аймаг мөнх цастай
уул олонтой, уулын орон болохыг өгүүлнэ.
8. Улаан уулын дээд талд нар, сар, галын дөлийг байрлуулсан нь уг туг нь
аймгийн төрт ёсны бэлгэдэл гэдгийг илтгэнэ.

2015-01-26 16:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд