Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН 9,10 ДУГААР БАГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРОВ

2019-12-25

     Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 9, 10 дугаар багт 380 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 8 өрөөтэй "Төрийн үйлчилгээний төв" баригдан өнөөдөр /2019.12.25/ ашиглалтад орлоо.
     Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн юм.
     Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм.
     Дархан сумын 9,10 дугаар баг 11 мянга гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдэж байна.
     Төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд оролцлоо.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%