Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД АЙМГИЙН “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021-10-08

Монголбанк, Төв аймгийн ЗДТГ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээний үеэр Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг танилцууллаа. Аймгийн Засаг даргын санаачлагаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загварыг тодорхойлж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулсан юм. Зорилгын хүрээнд үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгох, борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах гурван зорилтыг дэвшүүлэн тавьсан бөгөөд стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд банк санхүүгийн байгууллагуудын оролцоо нэн чухал юм. Арга хэмжээнд оролцсон Монголбанк болон хүрэлцэн ирсэн банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн мэдээллийг сонсож цаашид дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 251
54 / 22%
13 / 5%
41 / 16%
18 / 7%
13 / 5%
6 / 2%
5 / 2%
31 / 12%
17 / 7%
7 / 3%
46 / 18%