Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

УВС АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР БҮРЭН ХОЛБОГДЛОО

2019-11-14 18:58

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавигдсан Завхан аймгийн сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар болон замын ажлыг гүйцэтгэсэн кампанийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Энэхүү зам ашиглалтанд орсноор Увс аймгийн 19 сум 93 баг, Баян-өлгий аймгийн зүүн хойд сумд, Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-уул Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй байдал, ая тух ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих боломж бүрдэж байна. 


2019-11-14 18:58


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд