Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-24 12:16

АТГ-аас жил бүр орон нутагт төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг бол энэ удаад хяналт шалгалт явуулахын зэрэгцээ иргэд, төрийн албан хаагчид руу чиглэсэн, авлигатай тэмцэх талаар тэдний мэдлэг ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилго бүхий сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газраас баруун бүсэд томилогдсон ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Увс аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж,“Шударга ёс, хөгжил дэвшилд” сэдэвт уулзалт, "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг"-ийг зохион байгуулан тэдэнд авлигын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, авлигын хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх мэдээлэл зөвлөгөөг өгч, санал сэтгэгдлийг нь сонслоо.


2019-10-24 12:16


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд