Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн сумдын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхижуулах сургалт боллоо

2019-10-24 10:51

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран Увс аймгийн сумдын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхижуулах сургалтыг Улаангом хотноо 10 сарын 22-23-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, GIZ-н ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ нар нээж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Чадавхижуулах сургалтыг GIZ-н ЭТИС хөтөлбөрийн зөвлөх багш С.Оюунтуяа, Б.Байгалмаа нар удирдан явууллаа.


2019-10-24 10:51


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд