Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ

2015-05-28 13:15

Сумдын Орон нутгийн өмчит байгууллагуудын дараах хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдана. Үүнд:

  1. Малчин сумын ахлах сургуулийн 1974 онд ашиглалтад орсон 75 хүүхдийн дотуур байрны барилгыг 55 сая /тавин таван сая/ төгрөг.
  2. Малчин сумын ахлах сургуулийн 1988 онд ашиглалтад орсон Цанын баазын 17х8 метр харьцаатай дүнзэн барилгыг 766 м газрын хамт 1 сая 700 мянган /нэг сая долоон зуун мянга/ төгрөг.
  3. Өлгий сумын ЗДТГ-ын УАЗ-31512 маркийн УВА 03-66 улсын дугаартай автомашиныг 1 сая 500 мянган /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэн дуудлагаар худалдана.

Дуудлага худалдаа 2015 оны 06-р сарын 15-ны өдрийн 10:00 цагт сумын ЗДТГ-ын хурлын зааланд явагдах тул сонирхсон иргэд хөрөнгийн талаарх мэдээллийг Аймгийн ЗДТГ-ын 213 тоот өрөө болон 70452828 дугаарын утсаар холбогдоно уу.

Аймгийн ИТХ-ын ажлын алба


2015-05-28 13:15

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд