Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

“Увс-Эрдэм” ахлах сургуулийн нам даралтын уурын зуух, шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийж түрээслэн ажиллуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зар мэдээ

2016-09-19 13:10

“Увс-эрдэм” ахлах сургуулийн Уурын зуухны 72м2  барилга, “Нью прогресс” ХХК –ны үйлдвэрлэсэн 250 КВт –ийн хүчин чадалтай нам даралтын уурын зуух /ШГ-10 маркийн 2 ширхэг тогоо, сүлжээний бусад тоноглолууд/, 50м дулаан дамжуулах 2 хос шугам, гүний худаг бүхий байгууламжид өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, цаашид түрээслэн ажиллуулах  хуулийн этгээдийг сонгон шалгаруулах дулаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулах,  тусгай зөвшөөрөлтэй /засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг түншлэлийн гэрээгээр оролцож болно/ хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

            Шалгуур үзүүлэлтүүд:

1.    1м.кв талбайн түрээслэх үнийн доод хэмжээ:

·         Байрны 1м.кв-ийн доод үнэ- 6000 төгрөг

·         Шугамын түрээсийн төлбөрийн доод үнэ- борлуулалтын орлогын 2%

2.    Ажлын даалгаврын дагуу тооцсон зураг төсөв хийж ирүүлнэ. /Ажлын даалгаврыг хавсралтаар хүргүүлэв./

3.    Хөрөнгө оруулалтын их засвар үйлчилгээг хийж дуусах хугацааны дээд хэмжээ: - 2016 оны 10-р сарын 20-ны дотор

Тавигдах шаардлага:

1.    Хүсэлт гаргагчийн ажлын туршлагагын тухай дэлгэрэнгүй танилцуулга, тендерт оролцогчид тавих шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай дэлгэрэнгүй танилцуулга.

2.    Дулаан үйлдвэрлэх,  түгээх,  дамжуулах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх, /засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг түншлэлийн гэрээгээр оролцож болно/

3.    Орон нутгийн өмчийг түрээслэн ажиллаж байсан бол гэрээний үүргийг биелүүлж, зөрчил дутагдалгүй ажилласан байх.

4.    Мэргэжлийн чадавхтай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх

5.    Хөрөнгө оруулалт хийх болон  түрээсийн гэрээгээр ажиллуулахад шаардлагатай техник хэрэгсэлтэй байх.

6.    Эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

7.    Татвар, ШШГА, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг нотлох тодорхойлолт

8.    Хөрөнгө оруулалтын саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн төвшинд хийсэн байх /Ажлын даалгаврын дагуу тооцсон зураг төсөв хийж ирүүлнэ/

Шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн (Улаангомын цагаар) 16цагаас өмнө Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ.

Хаяг: Увс аймгийн Засаг  даргын  Тамгын  газрын байр

1 давхар, Орон нутгийн өмчийн газар № 116, 113  тоот өрөө

Утас: 70453292   

Оролцогч өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа болон эрх зүйн байдал, хөрөнгө санхүүгийн байдал, тендерт ирүүлсэн бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.


2016-09-19 13:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд