Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН 91,4 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА.

2026-10-01

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН 91,4 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ БАЙНА.
Хуралдаанаар дараах 14 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1. “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”
2. “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”
3. Увс аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх “Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”
4. Шинэ-Улаангом захын барилга барихад дэмжлэг үзүүлэх 3 тэрбум төгрөгийг Аймгийн ЖДҮ хөгжүүлэх санд хуваарилан захын худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй хэлбэрээр олгох
5. 2025-2026 онд улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ, тендер сонгон шалгаруулалтад ажлын хэсэг томилон хяналт тавьж, ажлын хэсэг байгуулан ажиллаж, үр дүнг ИТХ-ын хуралдаанаар танилцуулах
6. “Увс аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл батлах тухай”
7. “Ахуйн зориулалтаар 2026 онд агнах, барих амьтны тоо хэмжээ тогтоох тухай”
8. “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай”
9. “Атаршсан газрыг газар тариалангийн газрын ангилалд шилжүүлэх тухай”
10. “Орон нутгийн өмч хөрөнгийн асуудал”
11. “Орон нутгийн өмчит ОНӨААТҮГ, ОНТҮГ-ын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан”
12. “Ерөнхий боловсролын 2-р сургуулийг Ж.Батмөнхийн нэрэмжит болгох тухай”
13. “Наранбулаг сумын ЕБС-ийг О.Балжиннямын нэрэмжит болгох тухай”
14. “Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулсан Сонгуулийн хороог татан буулгах тухай”

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 306
65 / 21%
15 / 5%
46 / 15%
19 / 6%
18 / 6%
6 / 2%
6 / 2%
37 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%