НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Журмын зорилго нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зориогоор энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ашиглах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг эрхлэх харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журмыг Увс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугч иргэд дагаж мөрдөнө.
1.3. Журмын хэрэгжилтэнд аймгийн бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, олон нийтийн цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, гэрээгээр эрх олгосон төрийн бус байгууллага, олон нийтийн хяналтыг иргэдийн бүлэг тавина.
1.4. Журмаар зохицуулагдаагүй харилцааг “Хог хаягдлын тухай” хуулийг удирдлага болгон зохицуулна.
1.5. “Энгийн хог хаягдал” гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.3- т заасныг ойлгоно.
1.6. Энэ журмаар аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахгүй
1.7. Аймгийн хэмжээний энгийн хатуу хог хаягдал цуглуулах, цэвэрлэх, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид эрх бүхий этгээд гэх) болон хог хаягдал үүсгэгч этгээдэд хамаарна.