Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтад “Орон нутгийн чанартай авто зам гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг хэлнэ”, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ”,
25.2.5 дахь заалтад “Нийслэл, орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр” гэж заажээ.
Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заажээ.
Үүний дагуу нийслэл болон зарим аймаг авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоон, Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлж байна.