Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-08-17/2021-09-17

“УВСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ОРОН НУТГИЙН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

“УВСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ОРОН НУТГИЙН САН
БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-дэх хэсэгт аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий Төсвийн тухай хуульд зааснаас өөр бусад сантай байж болно. Энэ санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байхаар зохицуулсан байна.
Мөн тухайн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоож, журмын хэрэгжилтэд хяналт тавина гэж хуульчилсан тул иргэд та бүхэн “УВСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ” ОРОН НУТГИЙН САН байгуулах тухай асуудалд санал хүсэлтээ цахимаар болон цаасаар нээлттэй ирүүлнэ үү.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 2
С.Энхцацрал Завхан сум
2021-08-19 18:32:05
Аймаг, сумуудын онцлогоос шалтгаалж байгаа байгалийн баялаг, уул уурхай, нуурын загас, ой мод самар, жимс зэрэг баялагаас зөв зохистой ашиглах замаар орлого олох нь зөв. Завхан сум гэхэд 2 нуур байдаг тэгтэл тусгай хамгаалалттай газар нутаг мэднэ гээд сум орон нутагт ямарч татвар татаас ордоггүй жуулчны баазууд нь нэг ч төгрөгийн татвар төлдөггүй энэ байдлыг засах хэрэгтэй.

Өөрөөр сэтгэгч 3
2021-08-25 12:54:29
Уул уурхайгаа алдах нь ямар ашиггүй хувилбар. Ажиллаж байгаа уурхайнуудаас хөрөнгө төвлөрүүлэх, цаашид бодлоготой хандах, аялал жуулчлалаас ашиг олох боломж бий. Хүн бүр ярьдаг ч бодлого төлөвлөлт нь буруу яваад байна. Эцэст нь сэтгэлтэй хүн л ажил хийдэг юм шүү. Тий хүмүүст ажил даатга.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%