Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-12-16/2022-01-16

Хамгаалалтын бүсийг тогтоох тухай

/ТӨСӨЛ/

УВС АЙМГИЙН
ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ

Хамгаалалтын бүсийг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 , Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 , 11.1.4 , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн тэжээгдлийн мужийн заагийг тэмдэгжүүлэх, хамгаалах, тохижуулах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг аймгийн Засаг дарга /Ч.Чимэд/, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга /М.Анхбаяр/ нарт даалгасугай.
Гурав. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Дамдинсүрэн /-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.БАТБОЛД

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%