Өнөөдөр
аймгийн төв номын санд Америкийн соёл мэдээллийн төвийн нээлт боллоо. Тус
төвийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга
Э.Насанбат, аймгийн Засаг
дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн
удирдлагууд, АНУ-ын элчин сайд Женифер Зимдал бусад албаны хүмүүс, Цогцолбор
2-р сургуулийн Б.Төгсбаяр багштай үлээвэр хөгжмийн хамтлаг, Б.Алтанбилэг
багштай 12-г ангийн хамт олон болон Цогцолбор 1, 2-р сургуулийн багш сурагчид
оролцлоо.
Сурагчид англи
хэлээр мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөн барьсан бол МУУГЗ Э.Цэрэвийн
нэрэжит Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолтоо толилууллаа. Өмнө
нь Улаанбаатар, Ховд хотод тус төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байсан
бол Монгол улсдаа 3 дахь нь болж манай аймагт ийнхүү нээлтээ хийж байна.
Америкийн соёл
мэдээллийн төв байгуулагдсанаар:
- Төрөл бүрийн салбар шинэлэх
ухааны ном, материал ашиглах
- АНУ-ын сонин, сэтгүүл унших
- “Америкийн тухай ярилцъя”
цуврал лекцэд оролцох
- “Кино үдэш” арга хэмжээнд
оролцох
- DVC (Digital Video Conference)
- д оролцох
- Америкийн тухай DVD, видео
кино, зурагтын нэвтрүүлэг үзэх
- Соёлын болон төрөл бүрийн олон
нийтийн арга хэмжээндүүдэд хамрагдах
- АНУ-ын тухай мэдээллийг өөрийн
сонголтоор үзэж сонирхох
- Англи хэл сурах, үгийн сангаа
дээшлүүлэх
- Америкийн тухай мэдлэг олж авах
сонирхолтой тоглоом тоглох зэрэг ач холбогдолтой юм.