Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны
04-р сарын 12-ны өдрийн А/10 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулсан.
Уг тогтоолоор байгуулагдсан аймгийн Сонгуулийн
хороо энэ сарын 20-ны өдөр анхдугаар хурлаа хийж, Сонгуулийн тухай хуулийн 33-р
зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу сумдын сонгуулийн хороог хуулийн хугацаанд
нь байгууллаа.
Мөн үеэр аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн ажил
үүргийн хувиар, мэдээ, мэдээлэл болон бусад зохион байгуулалтын талаар санал
бодлоо солилцлоо.
Аймгийн ИТХ-ын ажлын алба