Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хурлын хороод ажиллалаа

2017-04-27

Аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо болон Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо 2017 оны 04-р сарын 26-ны өдөр “Дулааны 2-р станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа, дотоод ажлын явцтай танилцаж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

Хурлын хороод ажиллах хугацаандаа удирдамжинд заагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Тухайн байгууллагуудын  ажил байдал, ажлын төлөвлөлт, эмх цэгц, зохиож байгаа ажлын явцтай танилцаж зөвлөгөө өгөх.

2. Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ тоног төхөөрөмжөө технологийн горимын дагуу ажиллуулж байгаа эсэх,  гадагшаа хөө тортог хаяж буй шалтгааныг судлах.

3. Санхүүгийн төлбөр тооцоо, айл өрх ААН  нэгжийн халаалтын зардлын төлөлт.

4. Увс аймгийн хөдөлмөр эрхлэлт, ажилгүй иргэдийн бүртгэл хамруулалт, бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажлын байранд зуучлагдсан байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж дүгнэлт хийх.

5. Монгол Улсын Засгийн газраас Увс аймагт хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  ажлын байрыг дэмжих зэрэг 1271,8 сая төгрөгийн  төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн

6. Асрамжид байгаа иргэдийн аж байдал, төсөв хөрөнгийн талаар судлаж танилцах

7. Ахмадын амралт сувилалын газар ашиглалтанд ороход ашиглалтын зардлын яаж шийдэхээр төлөвлөж байгааг судлах.

8. Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, түүний бүртгэл шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, нээлттэй, хүртээмжтэй,  шударга, тэгш, чанартай, ил тод үйлчилгээ үзүүлж, чадаж байна уу, үгүй юу гэдэгт дүгнэлт өгч, тэдгээрийн  дэвшилттэй ажлыг дэмжиж, хэрэгжилт хангалтгүй ажил үйлчилгээнд нь санал дүгнэлт гаргаж засаж сайжруулах зөвлөмж чиглэл өгөх.

 

Хурлын хороод хуралдаж удирдамжинд заагдсаны дагуу хорооны дүгнэлт, зөвлөмжийг  нэгтгэн гаргаж, тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%