2017.05.08-нд Ашигт малтмал газрын тосны газар, аймгийн ИТХ, ЗДТГ,
Ренова илч ХХК, Монголиа Гладвилл Увс Петролиум ХХК-иуд хамтран “Газрын тостой
холбогдсон үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв” сэдэвт
уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагад зохион байгуулагчдаас гадна аймгийн ОБГ, ЦГ, МХГ, Увс
нуур Тэс голын сав газрын захиргаа, БОАЖГ, Гадаадын иргэн харъяатын асуудал
эрхлэх газар, Наранбулаг, Тэс, Өлгий, Цагаанхайрхан, Малчин, Зүүнговь сумын
ИТХ, ЗДТГ, тухайн сумдын БОХУ-ын байцаагчид, иргэдийн төлөөллүүд оролцов.