АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын соёл
урлагын газраас Аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүдийн дунд 2016-2017
оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах бие биенээсээ суралцах,
туршлагаа солилцох зорилгоор “Боловсролын бүтээмж” аяныг 3 үе шаттайгаар зохион
байгууллаа.
Нэгдүгээр шат нь заах аргын нэгдлийн дунд, Хоёрдугаар
шатыг сургууль, цэцэрлэг дээрээ эцэг эх, багш, сурагчдынхаа дунд зохион
байгуулсан бол гуравдугаар үе шатыг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүд төв цэнгэлдэх
хүрээлэнд зохион байгууллаа.