Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тодорхой
төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүний дотор архидан согтуурах болон мансуурах
төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зарим сумдын цагдаа нарыг согтуурал
хэмжигч хэрэгслээр хангахаар тусгагдсан.
Энэ ажлын хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн
дарга Э.Насанбат, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Алтан, зөвлөлийн гишүүн, аймгийн
ИТХ-ын ХЭЗДХХ дарга П.Баттулга нар согтуурал хэмжигч багаж болох 3 ширхэг
драйгерийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.