Өмнөд Энэтхэгт суралцаж буй Гэжээгийн
Дүгэрсүрэн ламын санаачилга, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы урилгаар
Тайваны “Фү-Чи” сангийн эмч, мэргэжилтнүүд 2017 оны 07-р сарын 29-30-ны
өдрүүдэд Улаангом сумын ард иргэдэд хүүхэд, яаралтай тусламж, дотор, уламжлалт
анагаах ухаан, зүрх судасны чиглэлээр нийт 1100 гаруй хүнд үнэ төлбөргүйгээр
эм, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Өнөөдөр тус сангийн төлөөлөл аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбаттай уулзаж сангийнхаа үйл ажиллагаа болон ирсэн зорилго, хийсэн үйл ажиллагаагаа товч танилцууллаа.
Мөн цаашид жил бүр тус сангаас орон
нутгийн онцлох өвчлөлтийн байдалд суурилсан эмчилгээ оношилгоо явуулахаар
харилцан тохиролцсон юм.