Монгол Улсын Үндсэн
хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт
хэлэлцүүлэг энэ сарын 15-17-ы өдрүүдэд Увс аймагт амжилттай
зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Увс аймагт уг
хэлэлцүүлгийн явуулахдаа гурван бүс болгон хуваасан бөгөөд Увс аймгийн баруун
бүсийн 6 сум болох Бөхмөрөн, Ховд, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь сумуудыг
хамруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг Өмнөговь суманд, төвийн
бүсийн сумд болох Улаангом, Түргэн, Сагил, Давст, Тариалан, Малчин сумдыг
хамарсан сургалт хэлэлцүүлэг Улаангом суманд зүүн сумдын хэлэлцүүлэг Баруунтуруун суманд
тус тус зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны ажлын албаны зөвлөх Ш.Хишигсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг, Увс аймаг дахь ажлын хэсэгтэй
хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт
УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат,
аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон сумдын
ИТХ-ын дарга, Засаг дарга холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм.
Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн
хэлэлцүүлэгт олон санал дэвшүүлэн, асуусан асуултандаа хариулт авч идэвхтэй оролцлоо.
Энэхүү сургалт
хэлэлцүүлэгт оролцсон сумдын төлөөлөл болох бэлтгэгдсэн сургагч багш нар нь
сумддаа баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар шатыг зохион байгуулах юм.