2017-2018 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал өнөөдөр болж тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Амраа, Боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намсрай болон сургуулиудын удирдлагууд, багш, хичээлийн эрхлэгч нар оролцлоо.
Бага хурлын үеэр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр ба STEM
боловсролын талаарх мэдээлэл, 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт,
мөн 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын төсөл танилцуулах, багшийн ёс зүйн
хорооны 2016-2017 оны ажлын тайлан, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтыг
батлах гэх мэт илтгэлүүд тавигдсан төдийгүй багш сурган хүмүүжүүлэгчдийн санал
шүүмжийг сонсож хариу өглөө.
Мөн хурлын үеэр аймаг, улсын олимпиадад амжилт үзүүлсэн
анги хамт олон болон сурагч, багш нарыг шагнаж урамшууллаа.