Улаангом сумын 7,9,12-р багийн дунд 10-р цэцэрлэг шинээр
байгуулагдаж, ашиглалтанд орлоо. Тус цэцэрлэг нь 75 хүүхдийн багтаамжтай боловч
цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо их байгаагаас 120 хүүхдийг хүлээн авахаар
бэлтгэл ажлаа хангасан байна.
10-р цэцэрлэг нь н.Дуламсүрэн эрхлэгчтэй, 3 бүлэг 19 багш
ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлэж байна.
Тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг
дарга Д.Батсайхан, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, цэцэрлэгийн эрхлэгч
н.Дуламсүрэн, БСУГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
н.Алтанцэцэг, ИТХ-ын төлөөлөгч Я.Цэцэгмаа нар оролцож сурагчдад амжилт хүсэж,
баяр хүргэлээ.
Увс аймагт нийтдээ 31 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж,
түүнд 6766 хүүхэд хамрагддаг байна. Харин 30 ЕБС-д нийтдээ 17373 хүүхэд
суралцдаг ажээ.
Ийнхүү Увс аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт нэгээр
нэмэгдэж, хүүхэд багачууд маань тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол
эзэмших боломжтой боллоо.