Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга
Э.Насанбат Голомт банкны сувгийн
удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын
захирал А.Энхбаяр, Голомт банкны Увс салбарын захирал Д.Өнөрцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Голомт банкны удирдлагууд аймгийн
Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “МАНАЙ
УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран
ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү
санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээг
дэмжих замаар жилд 200-аас доошгүй шинэ, 500-аас доошгүй байнгын болон улирлын
ажлын байр бий болгох, Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох Чацаргана
үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Сумдын
төвийн нэгдсэн халаалтын сүлжээ байгуулах ажилд шалгарсан аж ахуй нэгжүүдийн
санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгээр шуурхай шийдвэрлэх, улмаар
төсөл хөтөлбөртэй холбож зардлыг бууруулах, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх,
санхүүгийн сахилга баттай болох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг
тэргүүлэх зорилт болгон ажиллах юм байна.