“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор жил бүр зохион
байгуулагддаг “намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ Увс аймагт 9-р сарын
18-19-ны өдрүүдэд явагдаж байна.
Тус арга хэмжээг Увс аймагт “Намрын ногоон өдөр”, “Увс
түншлэл – 2017” шилмэл малын үзэсгэлэн худалдаа нэрийн дор Аймгийн ЗДТГ,
ХХААГазар, Улаангом сумын ЗДТГ, Бэлчээр ашиглагчдын холбоо, Улаангом политехник
коллеж хамтран Гиваан баатрын талбайд зохион байгуулж байна.
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2017" нэгдсэн арга
хэмжээний хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа
бөгөөд хамгийн гол нь эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан өргөн хэрэглээний
хүнсний ногоо,сүү сүүн бүтээгдэхүүн,жимс жимсгэнэ,зөгийн бал,төрөл бүрийн
гурилан бүтээгдэхүүн,мах махан бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар худалдаалах
бөгөөд эрүүл хүнсийг эрүүл монгол хүндээ зориулж дундын зуучлалгүй хамгийн хямд
үнээр худалдаалж байна. Энэхүү арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг
сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн,
шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой юм.