Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол
Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд өнөөдөр
Увс аймагт айлчилж байна.
Элчин сайдыг АЗДТГ-ын ХОХБХ-ын дарга Б.Бат-Ерөөлт, ТЗУХ-ийн
дарга У.Ганзориг, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтан, Санхүү, төрийн сангийн
хэлтэсийн дарга Б.Эрдэнэсүрэн, НБХ-ийн дарга С.Амраа нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдал
болоод, Байгаль орчин аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн салбар, Уул уурхайн салбар
зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.