Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-10-03

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан ЭМЯ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХСҮТ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудал зэрэг олон зүйл дээр санал бодлоо солилцов.

Дээрх баг бүрэлдэхүүн Увс аймагт ажиллах үеэрээ ЭМГ, АНЭ, ӨЭМТ, СЭМТ болон хувийн хэвшил зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт ажлын байрны дагалдуулах сургалт зохион байгуулж, иргэд үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан нартай уулзалт зохион байгуулах юм байна. Мөн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг АНЭ дээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%