Монголын үр хойчид боловсрол олгох
үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй
зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм мэдлэгээ зориулан хүчин зүтгэж яваа багш
нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монголын багш
нарын 51 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Увс аймгийн ИТХ-ын хурал нь 2017 онд
боловсролын салбарт “Монгол хэл, бичиг”-ийн хөтөлбөр, “Боловсролыг хөгжүүлэх
хөтөлбөр” гэсэн хоёр томоохон хэмжээний хөтөлбөрийг батлан үйл ажиллагаанд нь
хяналт тавин ажиллаж байна.
Эрхэм багш таны эрдэм мэдлэг төгс
байж, энхрий олон шавь нараа соён гэрээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье