2017 оны 10-р сарын 05-ны өдөр Увс аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал хуралдлаа.
Хуралд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гадна Улаангом
суманд оршин суудаг бусад төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд
хурлаар АЗДТГ-ын хэлтсүүд болон Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар,
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний
газар, Татварын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл урлагийн
газар, Улаангом сумын ЗДТГ зэрэг агентлаг албан байгууллагуудын энэ оны эхний
3-н улирал ажлын тайлан болон, Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд
хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцэж тэргүүлэгч, төлөөлөгчид
холбогдох асуудлаар нэмэлт асуулт асуун хариулт авч, саналаа хэлсэн юм.