Аймгийн ИТХ-ын 2017 оны
ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын
албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналт шинжилгээ, мониторингийн 4-н ажлын хэсэг Увс аймгийн 19-н
суманд энэ оны 10 сарын 10-20-ны өдрүүдэд ажиллаж эхлээд байна.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Б.Алтанчулуун болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Х.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан суманд ажиллаж, тус сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Уг хяналт, үнэлгээ шинжилгээний зорилго нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн
хэрэгжилт, сумын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, дотоод ажлын
явцтай танилцаж зөвлөн туслах, ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэд
хөдөлмөрчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэн дүгнэхэд оршиж байгаа юм.
Ажлын хэсгүүд нь сумдын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, үр дүнг нэгтгэн, санал
дүгнэлтээ боловсруулан зөвлөмж боловсруулж, шаардлагатай асуудлуудыг аймгийн
ИТХ-д танилцуулж шийдвэрлүүлэн 12-р сард багтаан сумын ИТХ-д зөвлөмж хүргүүлэх
бөгөөд хяналт шинжилгээний дүнг үндэслэн 2017 оны
аймгийн тэргүүний ИТХ-болон нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ыг тодруулна.