Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт, шинжилгээ мониторингийн зөвлөн туслах баг Өндөрхангай сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Өндөрхангай сумын ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын хороод, Багийн ИНХ-ын дарга нар нь маш их идэвхи зүтгэл, санаачлагатай ажиллаж байгаа нь тус сумын ИНХ-ын дарга, төлөөлөгчид нь өөрсдийн санаачлага, хөрөнгөөр хөдөөний дөрвөн багтаа зуны гэр цэцэрлэгийн байрыг барьж ашиглалтанд нь оруулсан, төлөөлөгчдийн өдөрлөгийг тогтмол тэмдэглэж хэвшсэн зэргээс тодорхой харагдаж байлаа.