Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЦООХОР ИРВЭСИЙН ЭХ НУТАГ – 2017” БАРУУН БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017-10-25

Увс аймгийн ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Увс нуур ай савын захиргаа хамтран “ЦООХОР ИРВЭСИЙН ЭХ НУТАГ – 2017” баруун бүсийн арга хэмжээг Улаангом хотноо зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Тыва хотуудын 210 гаруй хүүхэд, 21 багш, 16 мэргэжилтэн оролцож, гар зургийн үзэсгэлэн, цоохор ирвэсийн багт наадам, жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүллээ.

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг “дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийджээ.

Улаангом хот бүхий л өдрийн турш цоохор ирвэсээр амьсгалсан өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээнд оролцохоор ирсэн хүүхэд, багачуудын хувцас жигдрэлт, цоохор ирвэсийн дүрд хувилсан байдал, үзүүлж байгаа тоглолт, гар зургийн үзэсгэлэн зэрэг нь үнэхээр гайхалтай байж, арга хэмжээг сонирхохоор ирсэн үзэгчдийн нүдийг баясгаж байлаа.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%