Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим
сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт
сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийг бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга
Э.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтан, аймгийн ерөнхий Прокурор
Г.Эрдэнэбаяр, хяналтын прокурор П.Удвал, аймгийн Цагдаагийн газрын Захиргаа
удирдлагын хэлтсийн дарга Н.Мишигдорж, хилийн цэргийн 0311-р ангийн захирагч
хурандаа Г.Ган-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Анхбаяр нар
ажиллаж байна.
Ажлын хэсэг 10-н сарын 23-ны өдөр Тэс суманд ажиллаж тус
сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан, ард иргэдэд шинээр гарсан хууль
тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.