Энэ
сарын 26-ны өдөр Увс аймгийн 13 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нар Чингэлтэй дүүрэгт зочилж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай
танилцаж харилцан туршлага судаллаа.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат уулзалтын
үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, нийтийн
эргүүлийг ажиллуулснаар хүрч буй үр дүн ач холбогдол, өрхийн үйлдвэрлэгчдийг
хэрхэн дэмжиж буй талаар авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж
төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.