Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим
сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт
сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байгаа билээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга
Э.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтан, аймгийн ерөнхий Прокурор
Г.Эрдэнэбаяр, хяналтын прокурор П.Удвал, аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Оюунболд, аймгийн ИТХ-ын
ажлын албаны мэргэжилтэн Б.Анхбаяр, АЗДТГ-ын ХЗХ-ийн мэргэжилтэн Э.Наранмандах
нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 10-н сарын 30-ны өдөр Өндөрхангай суманд
ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан, ард иргэдэд шинээр
гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.