Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2016-2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүн

2017-11-27

Аймаг, нийслэлийн  ИТХ-ын 7 дахь удаагийн  сонгуулиар мөн адил сонгуулийн автоматжуулсан систем  ашиглаж зохион байгуулсан.

Увс аймгийн ИТХ-ын 30-н тойргийн 41-мандатын төлөө МАН-аас 40, АН-аас 41, бие даагч 2 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд МАН-аас 35-н төлөөлөгч, Ардчилсан намаас 5 төлөөлөгч, 1 бие даагч тус тус сонгогдлоо.

Аймгийн 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ нь 2016-2017  онд аймгийн  ИТХ-ын хуралдааныг 5 удаа хуралдуулж, 17 асуудал хэлэлцэж, 21 тогтоол гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, үр дүнд нь хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар   Аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, ИТХ-ын даргыг томилох, Аймгийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны нийгэм эдийн засгийн зорилт төсвийн  биелэлт,  2016, 2017 онуудын Төсвийн тодотгол,  Аймгийн ИТХ-ын  2016-2020  оны бүрэн хугацааны  үйл ажиллагааны  чиглэл,  Аймгийн  ИТХ-ын үйл ажиллагааны  дагаж мөрдөх журмууд, Архи болон согтууруулах ундаагаар үйлчлэх журам зэргийг батлаад байна.

Аймгийн 7 дахь удаагийн сонгуулийн ИТХ-ын хуралдааны чөлөөт цагт ажиллах хэлбэр болох Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг 30  удаа хуралдаж, 147  асуудлыг хэлэлцэж, 205  тогтоол,  шийдвэр  гаргасны  115 буюу 56,0 хувь нь төсөв, орлого, хөрөнгө оруулалттай холбоотой, 12 буюу 5,9 хувь нь иргэдийн нийгмийн асуудал шийдвэрлэсэн  20 буюу 9,8 хувь нь  орон нутгийн өмчтэй асуудлаар, 4  буюу 2,0  хувь нь эрх зөвшөөрөл олгосон, сунгасан, нэрэмжит болгосон, 23 буюу 11,1 иргэдийг төрийн шагналд өргөн мэдүүлсэн, 4 буюу 2 хувь нь  хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг урт хугацааны  баримт бичгийг баталсан  12 буюу 5,8  хувь нь  ой , тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолыг товлосон, 4 буюу 2,0 хувь нь  сум,  багийн удирдлага,  салбар байгууллагын ажилтай холбоотой, 4  буюу 2 хувь нь  журам, тариф тогтоосон, иргэд төлөөлөгчдийн санаачлагыг дэмжсэн , 7  буюу 3,4  хувь цаг үеийн тулгамдсан асуудлыг  шийдвэрлэхэд чиглэсэн байна.

 Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар  Аймгийн  “Монгол бичиг” хөтөлбөрийг  Аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчдийн   2017 оны А/12 тоот тогтоолоор,  “ Боловсрол хөгжүүлэх хөтөлбөр”–ийг Аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчдийн  2017 оны 22 тоот тогтоолоор баталж, аймгийн орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг авч, хяналт тавин ажиллаж байна.

Тэргүүлэгчдийн шийдвэрээр дээрх хөтөлбөрүүдийг баталснаас гадна  иргэдийн ахуйн хангамж үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох,  төрийн одон медаль тодорхойлох, ой тэмдэглэх, орон нутгийн өмчийг актлах,худалдах, балансаас балансад шилжүүлэх, эдгээрийг зохицуулах журам зааврыг батлах,  ГХУСАЗЗөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын (ОНӨААТҮГ) үйл ажиллагаанд хяналт хийх зэрэг ажлын хэсгүүдийг байгуулж, цаг үе, өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх  зэрэг  асуудлын тухайн цаг үед хэлэлцэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн 7 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар Нутгийн удирдлага, хамтын ажиллагааны хороог 15, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороог  21, Хууль эрх зүй, дотоод хяналтын хороог 12,  Хүний хөгжил, нийгмийн асуудлыг хороог 17, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороог 16 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Хурлын хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тусгай удирдамж боловсруулан  нутгийн өөрөө удирдах байгууллагаас гарсан тогтоол, шийдвэр, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэх, өвөлжилтийн бэлтгэл хангалт, тулгамдаж буй асуудлыг судлах, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг нь сонсох зорилгоор Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо Улаангом сумын ЗДТГ, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, музей, номын сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 20 гаруй төрийн байгууллагуудаар 3 хэсэгт хуваагдан явж  ажиллалаа.

Уг ажлын үр дүнг хэлэлцэж аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад албан тоот, ажлын чиглэлүүдийг хүргүүлээд байна.

Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо 2016 оны 11-р сарын 04-ны өдөр хуралдаж “Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газрын өргөтгөлийн тухай” асуудлыг хэлэлцэж тэргүүлэгчдийн хурлаар оруулж аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Аймгийн ИТХ-ын хороод нийт 8 удаа хуралдаж 9 санал дүгнэлт гаргаж ажилласан байна.

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УБ-хотод сургагч багш бэлтгэж, аймаг,  сумдын   400 төлөөлөгч, Сумдын хурлын дарга, тэргүүлэгчдийн нарийн  бичгийн дарга  38 хүнийг  2 удаа , Багийн ИНХ-ын дарга  90 хүн, эмэгтэй төлөөлөгчдийг  сургалтад хамруулж, нийт давхардсан тоогоор  580 гаруй хүнийг сургалтанд хамруулаад байна.

Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулан АТГ-аас аймагт ажлын хэсэг ажиллах үеэр Зүүнговь, Өлгий, Өмнөговь, Түргэн, Малчин, Наранбулаг сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг сургалтад хамрууллаа.  

Аймаг болон Улаангом сумын хурлын төлөөлөгчдийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /ГОУХАН/-ийн хэрэгжүүлж буй  “Эрчим  Хүчний Үр Ашиг” төслөөс “Ашиглалтын  Хугацааны  Зардал тооцох аргачлал” сургалтад  хамрууллаа.

Аймгийн ИТХ, хурлын хороодын үйл ажиллагааг орон нутгийн телевиз, Монгол улсын бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн портал ХУРАЛ.МН цахим сайт, Увсын өнгө сонин, МОНЦАМЭ зэрэг мэдээллийн сүлжээг ашиглан иргэдэд шуурхай хүргэхээс гадна сумуудад сар бүр “Онцлох мэдээ” бэлдэж мэдээлэлж байна.

Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын цаг үеийн мэдээ, мэдээллийг орон нутгийн телевизүүдээр шуурхай мэдээлэлж байна. тухайлбал Увс Телевизээр 6, САМА телевизээр 31 удаа, МВС телевизээр 49 удаагийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж, Тодруулга мэдээллийг 5 удаа өгсөн байна. Үүнээс гадна хурлын хуралдаануудыг тухай бүрт бүрэн эхээр олон нийтэд нээлттэй хүргэсээр байна.  

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува  улсын дээд хурлын хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллаж, харилцан туршлага солилцож цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Баруун  бүсийн  аймгуудын   НӨУБ, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува  Улсын дээд хурлын  сонгуультан, ажилтнуудын  уулзалт, спортын арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

Ойрад Монголд бурхан шашин дэлгэрсний 400 жилийн ойд зориулан “Баруун Монголын шашин соёл” эрдэм шинжилгээний 2-р хурлыг Увс аймгийн ИТХ, Дэчинравжайлин хийд, Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийд, Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв хамтран зохион байгууллаа

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%