НЭГ . НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 520 сая гаруй хүн
вируст хепатитын архаг халдвартай үүнээс
1.45 сая хүн жил бүр уг өвчний үүдэлтэй элэгний цирроз, хорт хавдраар нас барж
байгаа бөгөөд вируст хепатитийн өвчлөл нь дэлхийд хамгийн их тархсан халдварт
өвчний нэг болсон байна. Вируст хепатитийн
шалтгаант нас баралтын 48 хувийг Вируст, 48 хувийг С вируст, 4 хувийг А,Е
вируст халдвар эзлэж байна.
ЭМЯ –ны 2016 оны судалгаагаар Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд элэгний хавдрын
нас баралт хурдацтай өсөж байгаа төдийгүй цаашид улам бүр өсөх хандлагатай
байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15% -г элэгний өвчлөлөөс шалтгаалах нас
баралт эзэлж байна. 2015 оны статистик мэдээгээр элэгний хорт хавдрын 82.5хувь
нь хожуу буюу 3-4 дүгээр шатандаа оношлогдож, хяналтанд орсноос хойш 2,3хувь нь
5-с дээш жил амьдарч байна.Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний
хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд ордог төдийгүй энэ үзүүлэлт
дэлхийн дунджаас найм дахин их байна /ДЭМБ-2016/
Элэгний хорт хавдрын шалтгааны 46 хувь хепатитын
С вируст, 35 хувь нь В вируст, 14 хувь
нь ВС вирусын хавсарсан халдвартайг судлаачид тогтоосон байна. Одоогийн байдлаар
нийт хүн амын дунд С вируст хепатитын халдвар 10 хувь В вируст хепапитын
халдвар 11.8 хувь Дельта вируст хепатитын халдвар 4,8 хувийн тархалттай байна.
Увс аймгийн хэмжээнд бүртгэгдсэн өвчлөлийн тархалт 10 мянган хүн амд 203.2
байгаа ба сүүлийн 10 жилийн байдлаар элэгний архаг үрэвслийн шалтгаант хавдар
болон циррозоор 623 нас барсан байна. Аймгийн хэмжээнд сүүлийн 3жил 1296 хүн нас
барсны 421/32,5% хорт хавдрын улмаас үүний 158 буюу /37.5 % элэгний хорт хавдраар нас барсан статистик
үзүүлэлт гарсан байна.
2016 оны статистик мэдээгээр
элэгний хорт хавдрын 82.5 хувь нь хожуу буюу 3-4 дүгээр шатандаа оношлогдож
байна. 10.000 хүн амд бүртгэгдсэн Элэгний архаг үрэвсэлт өвчнөөр улсын хэмжээнд
Архангай 85.3 Дорноговь 85.0 Сүхбаатар
78.3 Улс аймгийн дунджаас өндөр байна. Увс 43.0
өвчлөл бүртгэгдсэн байна. /ЭМҮ-2016/
Улсын хэмжээнд элэгний хорт
хавдараар 10.000 хүн амд Говь-Алтай
аймаг 23.4 Сүхбаатар аймаг 23.2 Увс
аймаг 22.6 бүртгэгдсэн нь аймаг улсын
дунджаас өндөр үзүүлэлтэй гарсан байна. Сүүлийн 10 жилийн байдлаар элэгний
архаг үрэвслийн шалтгаант хавдар болон циррозоор 623 нас барсан. Аймгийн
хэмжээнд сүүлийн 3 жил 1296 хүн нас барсны 423/32,5% хорт хавдрын улмаас үүний
168 бюу /37.5 % элэгний хорт хавдраар
нас барсан статистик үзүүлэлт гарсан. Үүнээс
аймгийн сумдаас Улаангом сум
сүүлийн 3-жилд 69 Тариалан сум -10, Наранбулаг – 9, Өндөрхангай сум-8,
Өмнөговь сумдад-7 хүн тус бүр элэгний хавдараар нас барсан нь үзүүлэлт гарсан
байна. /ЭМҮ2016
Иймд хүн амыг цаашид вируст хепатитын өвчлөлөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,элэгний өвчний оношлогоо,
эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, халдварын тархалт, өвчлөл, түүнээс
үүдэлтэй элэгний цирроз,элэгний анхдагч хорт хавдар,элэгний архаг үрэвслийн
шалтгаант нас баралтыг бууруулах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх
хэрэгцээ шаардлага нь Увс аймгийн эрүүл
мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болсоор байна.
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Увс аймгийн
нийт насанд хүрсэн хүн амд элэгний өвчлөл түүний хүндрэл, нийгэмд учрах
хор хөнөөл, уг өвчнөөс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх
ажлыг зохион байгуулж халдварыг эрт илрүүлэх, хүн амн дундахь вирусын халдварын
тархалтыг хязгаарлах, элэний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл,
цирроз,анхдагч хорт хавдрын шалтгаанд нас баралтыг бууруулах арга хэмжээг
цогцоор нь авч хэрэгжүүлэх.
ГУРАВ. ЗОРИЛТ:
Зорилт-1 Хүн амыг вируст гепатитаас урьдчилан
сэргийлэх,тэдний эрсдэлт зан үйлийг өөрчлөх, иргэн бүр өөрийгөө болон гэр
бүлийхнээ халдвараас хамгаалах дадал эзэмшүүлэх сургалт сурталчилгааг тогтмол
давтамжтайгаар зохион байгуулах.
Зорилт-2 Эрт илрүүлэх оношлогоо шинжилгээнд иргэдийг хамруулж, хянах,
эмчлэх, асуудлыг үе шатттай шийдвэрлэх
Зорилт-3 Вируст гепатитын эрт илрүүлэг,оношлогоо
эмчилгээг нотолгоонд суурилсан чанартай, багц тусламж үйлчилгээг аймгийн
хэмжээнд тэгш, хүртээмжтэй үр дүнтэй үзүүлж. Элэгний вирусын идвэхжил
тодорхойлох лабораторийн хүчин чадал,тоног төхөөрөмж,эм урвалж бодисын
хүрэлцээг нэмэгдүүлсэнээр эрт үед нь оношлох,халдвар дамжих замыг таслан
зогсоох үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Зорилт 1-ийн хүрээнд
4.1.1ЭМГ-ын НЭМТ болон
Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч
мэргэжилтнүүдийг элэгний халдвараас
урьдчилан сэргийлэх чиглэлээр
графикчилсан сургалт, ТV.FM нэвтрүүлэг,зөвөлгөө, шторкуудыг олон нийтийн
дунд тогтмол давтамжтайгаар явуулах.
4.1.2 Эмч сувилагч нарыг үе шаттайгаар сургалтанд хамруулж түргэн
оношлуур ашиглан шинжилгээ хийх,мэдээллийн санд бүртгэх вирусын халдвар илэрсэн
өвчтөнд дэлгэрэнгүй шинжилгээ хийх арга зүйд сургах.
4.1.3 Нийт хүн амд хепатитийн вирусын халдвараас сэргийлэх эрсдэлт зан
үйлийг өөрчлөх чиглэлээр сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулах
4.1.4 Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдыг хепатитын вирусын халдвараас сэргийлэх мэдлэг,дадалд сургах
4.1.5
Гэрийн нөхцөлд тарилга хийлгэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөлгүй байгууллагаар арьс, салст гэмтээх ажилбар хийлгэх зэрэг хепатитын
вирусын халдавр дамжих эрсдэлд өртөхөөс хамгаалах талаар иргэдэд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээр иргэдэд зөвлөгөө өгч хэвшүүлэх.
4.1.6 Шүд уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд
халдварт хяналтын үйл ажиллагаа, эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал,
халдваргүйтгэлд үнэлгээ хийж үнэлгээний дүнд тулгуурлан үйл ажиллагааг зохион
байгуулах.
4.1.7 Аймгийн
хүн амын тарилгын хэрэглээнд
судалгаа хийж шаардлагагүй тарилга хийлгэж байгаа эсэхийг тогтоох, үйл
ажиллагааг стандартын дагуу мөрдөж ажиллах.
4.1.8
Элэгний асуудлаар хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдээлэл, сургалт
сурталчилгааг тасралтгүй хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай
хамтран ажиллах.
4.1.9 Иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн
хамруулах ажлыг ЭМНДХ-тэй хамтран зохион байгуулах.
Зорилт 2-ийн хүрээнд
4.2.1 Нийтсум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд,аймгийн нэгдсэн эмнэлгээр дамжуулан
урьд нь С вирусын шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нэг бүрчлэн шинжилгээнд
хамруулна.
4.2.2Хепатитын вирусын халдвар илэрсэн өвчтөнд
шинжилгээ,эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө,
мэдээлэл өгөх
4.2.3 Нарийвчилсан шинжилгээгээр хепатитын вирусын
халдвар илэрсэн өвчтөнүүдийн вирусын идэвхжил, вирусын хавсарсан халдвар байгаа
эсэх, элэгний үйл ажиллагааны шинжилгээ бусад биохими, цусны ерөнхий шинжилгээ,
элэгний хавдар, хатуурлын шинжилгээг хийж өвчлөлийн үе шатыг тодорхойлж
эмчилгээнд хамрагдах эсэхийг шийдвэрлэнэ.
4.2.4 Шинжилгээгээр хепатитын вирус илрээгүй иргэнд цаашид
хепатитын В вирусын вакциндхамрагдах, С вирусын халдвараас сэргийлэх зөвлөгөө
өгөх
4.2.5Дархлаажуулалтад хамрагдах насны аймгийн бүх хүүхдийг В болон А вирусын халдварын
эсрэг дархлаажуулалтад товлолт хугацаанд нь бүрэн хамруулах.
4.2.6 Халдварын сэргийлэлт хяналтын үнэлгээнд төр хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг хамруулах
үнэлгээгээр илрэсэн зөрчлийг
бүртгэх арилгах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
Зорилт -3 ийн хүрээнд
4.3.1 Эрүүл мэндийн эрт илрүүлэг арга хэмжээг жил
бүр алслагдсан сум, багт нарийн
мэргэжлийн эмч нарын баг явуулж үзлэг,оношлогоог хийх.
4.3.2Иргэдийн дунд элэгний С вирусын
идэвхжил тодорхойлох илрүүлэхэд ашиглах урвалж,оношлуур хэрэгслийн нөөцийг
байнга бүрдүүлж үйл ажиллагааг идэвхжүүлэх.
4.3.2 Эрүүл мэндийн ажилтны болон халдварын эрсдлийн тухай мэдээллийн санг
тусгайлсан програмд суурилан бий болгож хувь хүний нууцлалыг ханган ажиллах.
4.4.3 С вирусын эсрэг эмчилгээ хийлгэх иргэдийг
бодит үнэн зөв мэдээллээр хангаж эмчилгээний зааврын сургалтанд хамрагдсан эмч
эмчилгээ хийлгэх,эм уух талаар нарийвчилсан зөвлөмж өгч үр дүнг тооцон
ажиллах.
4.4.4 Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын
цахим хаяг, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр “Эрүүл мэнд-Ээлтэй орчин“аяны
үйл ажиллагааг идэвхтэй сурталчлах,уриалах замаар эрүүл мэндийн ажилтнуудын
бүрэн оролцоог хангах.
4.4.5 Иргэдэд элэгний В.С вирусын эмчилгээний эмүүдийг худалдааны нэр, эрүүл
мэндийн даатгалын сангаас хөнгөлсөн үнэ, иргэдэд очих эцсийн үнэ нэг сарын
хэрэглээ зэргийг үнэн зөв тайлбарлаж өгөх
4.4.6 Хепатит С вирус илэрсэн иргэдийн дунд вирусын идэвхжилийг тодорхойлж,
эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах.