Тус
хөтөлбөр нь Увс аймагт амьдарч буй 80
гаруй мянган иргэдийг хол газар тээвэрлэгдээгүй, экологийн цэвэр, шинэ жимс
жимсгэнэ, хүнсний ногоогоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөсөн орон
нутгийн хэмжээний төрийн бодлого, үйл ажиллагааны баримт бичиг юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:
Аймгийн хэмжээнд: 2017 оны 4-р сард хийсэн судалгаагаар иргэн, аж ахуйн нэгжид 9785 м2 хүлэмж байгаа
бөгөөд үүнээс 30%-ийг
нь огт ашиглахгүй байна.
Хүлэмжний тариалалт эрхэлж буй
иргэн, аж ахуйн нэгж байгаа
боловч энэ нь улирлын чанартай,
дадлага туршлага муутай, ижил хугацаанд нэг төрлийн таримлыг их хэмжээгээр хураан авдаг тул үнэ нь тогтворгүй, шинэ
ургацын ногоо болон үйлдвэрийн аргаар боловсруулсан ногоог хүргэх худалдаа,
үйлчилгээ, хадгалалтын сүлжээ байхгүйгээс хүлэмжийн аж ахуй өсөж хөгжихгүй байгаа ба хүний биед эрдэс, амин дэм шаардагддаг 11-6 сард хүнсний
ногооны хангамж эрс муудаж, үнэ өсдөг тул, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний
ногоог импортлон хэрэглэсээр байгаа нь
хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах асуудал алдагдахад хүрсэн.
Өрхийн
тариаланд тулгуурлан хөгжүүлэх нь өртөг зардал багатай, төрийн дэмжлэг,
туслалцаа харьцангуй бага шаарддаг боловч бүтээмж муу, шинжлэх ухаан
технологийн ололтыг нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс нийт хүн
амын хэрэгцээг өрхийн тариалангаар хангах боломжгүй учир хот суурингийн
ойролцоох ногооны иж бүрэн механикжсан, төрөлжсөн томоохон аж ахуй, хоршооллын
тариаланг дэмжих нь илүү үр дүнтэй болох нь өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа
харуулж
байна.
Иймд өрхийн хүлэмжний
үйлдвэрлэлд
мэргэжил аргазүйн зөвөлгөө өгч ажиллахаас гадна
ногооны төрөлжсөн хүлэмжний цогцолбор аж ахуйг бий болгох, нарийн ногоо, жимс жимсгэний
тариалалтыг нэмэгдүүлэх, шинэ нэр төрлийн таримлыг зах зээлд гаргах, ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, борлуулалтыг дэмжих
замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
зорилгоор "Хүлэмж" дэд
хөтөлбөрийг боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн.
Хөтөлбөрийн зорилго:
Энэхүү
хөтөлбөрийн зорилго нь өрхийн тариалан эрхлэгч болон төрөлжсөн хуулийн
этгээдийг хүлэмж, түүний тоног төхөөрөмж, үр суулгацаар ханган, дэмжих замаар нарийн ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангахад оршино.
Зорилтууд:
Хүлэмж хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэхийг
хүссэн туршлагатай тариаланч иргэн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн хүлэмжийн
цогцолбор аж ахуйг байгуулах
Хүлэмжинд тариалах ургамлын нэр төрлийг нэмэгдүүлж,
ургацын чанарыг сайжруулах, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, ард иргэдийн
нарийн ногооны хэрэгцээг хангах
Хүлэмжийн тариалан эрхлэгчдэдийг дэмжих, сургах, туршлага
солилцох гэх мэт дадлагажуулах, чадавхийг
сайжруулах
Хүлэмжний тариалалтанд шаардагдах техник тоног төрөөрөмж,
үр, бордоо, суулгацыг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Хяналтын системийг
сайжруулах