Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2016 оны 12-р сарын 02-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдааны 3/06 тоот “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилт

2017-12-02

Аймгийн хэмжээнд Өвөлжөө хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэхээр 86,9 га газар төлөвлөж 49,56 га газрыг эзэмшүүлж төлөвлөгөө 57%-тай биелсэн байна. Баруунтуруун, Зүүнговь сумаадад багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гaраагүй тул төлөвлөгөө хангалтгүй биелүүлсэн.Зун намрын бэлчээрийн сэлгээг Баруунтууун сумын Баян айраг багийн Дунд ус, Зүүнтуруун багийн Нисэх, Бөхмөрөн сумын Нуурын хөвөө, Хар хөдөө, Ховд сумын Шивэр багийн Ёл, Дарьт, Бээрд, Хороо нуур, Халиун булаг багийн  Агсгал, Олон нуур, Ачит багийн Хөөт, Наран, Холбоо цоохор, Ховд багийн Нуур, Олон нуур, Шивэр, Цагаанхайрхан сумын Далан хуруу, Хулж багийн Үзүүрийн булаг, Өнцөг бүрдэн, Хулжийн адаг, сэртэн, Хунт багийн Цагаан магнайн худаг, Жанчив, оройн өтөг, Улаангом сумын 2-р багийн нутаг Огзом нийт 83710 га газарт сэлгээ хийхээр төлөвлөж багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарган ажиллаж бэлчээрийн сэлгээг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Бэлчээр сайжруулах арга хэмжээг нийт 71595 га газарт хийхээр төлөвлөж 54955 га газарт хийж төлөвлөгөөний биелэлт 76,6 хувьтай биелсэн байна. Давст,Зүүнхангай суманд шувууны суулт хийж бэлчээрийн мэрэгчтэй тэмцсэн, Түргэн суманд бэлчээрийн хортон устгасан, Тэс суманд бэлчээр усжуулах суваг шуудуй гаргах, Зүүнговь, Тариалан, Ховд сумуудын бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Отрын нөөц нутгийн төлөвлөлтийг Баруунтуруун, Ховд сумуудад 25900 га газрыг төлөвлөж отрын нөөц нутгаар 100 хувь ашиглаж байна.          Ашиглалтгүй бэлчээрийг ашиглах арга хэмжээг нийт 52500 га газарт хийхээр төлөвлөж Баруунтуруун, Бөхмөрөн, Зүүнговь, Өлгий сумууд 100 хувь ашиглуулаад байна. Бэлчээр өнжөөж амраах арга хэмжээний төлөвлөгөөг Баруунтуруун сумын Баян айраг багийн Хавчиг, Хужирт, Өмнөговь сумын Бор хаг, Бага шар бүрд, Төгрөг хоол, Шар булаг, адгийн худаг, баруун зүүн хөдөө нийт 96900 га газарт хийхээр төлөвлөж багийн иргэдийн нийтийн хурлын шийвдэр гаргаж 100 хувь малын хөлөөс чөлөөлж бэлчээр өнжөөх арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

            Бэлчээрийн 17 худгийг засварлахаар төлөвлөж Өндөрхангай суманд нэг, Наранбулаг суманд хоёр, Цагаанхайрхан суманд хоёр худаг засварлаж төлөвлөгөө 29,4 хувьтай биелсэн байна. Бусад сумуудын орон нутгийн хөгжил сангийн төсөв хүрэлцээгүйгээс тухайн ажил хийгдээгүй байна. Бэлчээрт шинээр 22 худаг гаргахаар төлөвлөж Давст суманд хоёр, Наранбулаг, Өлгий, Түргэн, Цагаанхайрхан  сумаадад  нэг нэг худаг баригдаж төлөвлөгөө 27,27 хувьтай биелсэн байна. Бусад сумуудад улсын төсөв хүрэлцээ муугаас хийгдээгүй байна.Жил бүр ашиглуулах хадлангийн талбайг нийт 3797,25 га газар төлөвлөж 8 сарын 1-20 хооронд малчидтай гэрээ хийж 100 хувь ашиглуулсан байна.Гэрээгээр эзэмшүүүлэх ашиглуулах хадлангийн талбайг 716 га газар төлөвлөж 135,7 га газар олгож төлөвлөгөө 18,9 хувьтай хангалгүй биелсэн байна. Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Цагаанхайрхан сумууд өргөдөл хүсэлт ирээгүйн улмаас төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн байна.Тариалангийн зориулалтаар иргэнд 597 га газар Баруунтуруун, Тариалан, Хяргас сумуудад олгохоор төлөвлөж 584 га газар олгож төлөвлөгөө 97,82 хувьтай биелсэн байна.Тариалангийн зориулалтаар аж ахуй нэгж байгууллагад Баруунтуруун суманд 1000 га газар олгохоор төлөвлөж төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн байна. Хамгаалах сайжруулах элэгдэл эвдрэлээс хамгаалж нөхөн сэргээх газрыг 709 га газар төлөвлөж төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн байна.Ойн сан бүхий газрын төлөвлөгөөг 2269,2 га газар төлөвлөж 2254 га газарт арчилгааны огтлол, ойн цэвэрлэгээ, ойн зурвас байгуулах ажлыг хийж төлөвлөгөө 99,34 хувьтай биелсэн байна. Усан сан бүхий газрын төлөвлөгөөг 73,54 га газарт төлөвлөж Тэс гол дагуу 6,5 га, Ховд гол дагуу 20 га, Билүүгийн гол дагуу 30 га,  Хангилцагийн гол дагуу 15 га хог цэвэрлэж, Бөхмөрөн суманд НҮБ-н “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалалыг нэвтрүүлэх нь” MON/16/301 төслийн санхүүжилтээр 0,7 га газар хөв цөөрөм байгуулах ажлыг хамтран хийж, бусад сумуудад булаг шанд хашиж хамгаалах ажлыг хийж төлөвлөгөөг 97,4 хувьтай биелсэн байна.

Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах ажлыг 970682 га газарт төлөвлөж НҮБ-н “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалалыг нэвтрүүлэх нь” MON/16/301 төсөлтэй хамтран Бөхмөрөн сумын Олон нуур, Ачит нуур, Давст сумын Хатуугийн уул, Зүүнговь сумын Баян нуур, Тарвагтайн хөдөө, Гурамсаны гол, Малчин сумын Баянхайрхан-Дөмбөрөл уул, Өлгий сумын Баруун улаан, Өмнөговь сумын Ёлын өвөр-орлогын гол, Өндөрхангай сумын Тахилт, Хосын нуур, Сагил сумын Үүрэг нуур, Хавцал, Зуун мод, Тариалан сумын Бага улиас, Тээл, Бор үзүүр, Ямаат, Бор хавцал, Хавцалын ам, Орлогын гол, Ховд сумын Ачит нуур, Шаазгай нуур, Олон нуур, Хяргас сумын Их хайрхан гэсэн нийт 11 сумын 25 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулан Ашигт малтмал газрын тосны газрын мэдээллийн санд бүртгүүлж төлөвлөгөөг 100 хувь биелүүллээ.

            Иргэн аж ахуй нэгж байгууллагад үйлдвэр үйлчилгээ эрхлэх зориулалтаар 129,78 га газрыг эзэмшүүлхээр төлөвлөж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 67,82 га газрыг олгож төлөвлөгөө 52,26 хувьтай биелсэн байна. Биелээгүй сумуудад дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй, дуудлага худалдаанд ялсан оролцогч тухайн газраа авахаас татгалзсан гэх шалтгаануудаас төлөвлөгөө хангалтгүй биелсэн байна.          Гэр бүлийн хэрэгцээнд шинээр 37,33 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж  14,26 га газрыг олгож төлөвлөгөө 38,20 хувьтай биелсэн байна. Аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар олгохоор төлөвлөж Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн сумуудад 7 га газар олгож төлөвлөгөө 70 хувьтай биелсэн байна. Хууль бусаар эзэмшиж байгаа иргэдийн газрыг чөлөөлүүлэхээр 20,41 га газар төлөвлөж 18,5 га газрыг Тариалан суманд чөлөөлүүлж төлөвлөгөө 90,6 хувьтай биелсэн байна.       

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр 27,29 га газрыг олгохоор төлөвлөж 14,1 га газрыг олгож төлөвлөгөө 51,6 хувьтай биелсэн байна. Эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэхээр 29,45 га газрыг төлөвлөж 19,96 га газрыг өмчлүүлж төлөвлөгөө 67,78 хувьтай биелсэн байна. Иргэнд аж ахуйн зориулалтаар үнээр нь өмчлүүлэхээр 32,025 га газрыг төлөвлөж 2,945 га газрыг Бөхмөрөн, Малчин, Улаангом сумуудад олгож төлөвлөгөө 9,2 хувьтай биелсэн байна.Гэр бүлийн хэрэгцээнд төмс, хүнсний ногоо тариалах, зориулалтаар 327,25 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж 281,07 га газар олгож төлөвлөгөө 85,89 хувьтай биелсэн байна.

Уул уурхайн нөхөн сэргээлт хийхээр 22,98 га газрыг төлөвлөж Бөхмөрөн сумын Хотгор ХХК 3,5 га газарт өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийсэн, Хяргас сумын Ичээтийн голд 3 га газарт Баянцагаан зам ХХК техникийн нөхөн сэргээлт, Цагаанхайрхан суманд замын карьер булж дарсан, Өмнөговь, Түргэн сумуудад орон нутгийн нөхөрлөлүүд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 га газрыг булж техникийн нөхөн сэргээлт хийж төлөвлөгөө 86,95 хувьтай биелсэн байна.Суурьшлын бүсэд шинээр үүсэх зам шугам сүлжээний доорхи газрыг 11,71 га газарт хийхээр төлөвлөж 10,84 га газарт хийж төлөвлөгөө 92,6 хувьтай төлөвлөгөө биелсэн байна.Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар 0,025 газрыг олгохоор төлөвлөж 100 хувь биелсэн байна. Хөдөө аж ахуйн газрын төлөвлөгөө 98,7 хувьтай, Хот тосгон бусад суурины газрын төлөвлөгөө 70,1 хувьтай биелж 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө 84,4 хувьтай биелсэн байна.

Аймгийн хэмжээнд 2017 онд Газрын төлбөрийн орлогоос 135000.0 мянган төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас 11 сарын 01-ны  байдлаар 86026.1 мянган төгрөгийг төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 63.7 хувийн биелэлттэй байна.

Давст сумын 2-р багт 2 байршилд 200м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Завхан сумын 4-р багт 400м2 газрыг ШТС-ын зориулалтаар, Өндөрхангай сумын 5-р баг 2 байршилд 1000м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Улаангом сумын 6-р багийн нутагт 2 байршилд 2000м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зарласан боловч дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй учир дуудлага худалдаа зохион явуулах нөхцөл бүрдээгүй, Тариалан сумын 5-р багт 500м2 газрыг ШТС-ын зориулалтаар, Цагаанхайрхан сумын 2-р багт 1000м2 газрыг   худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулж ялагчтай гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд ялагч үнэ төлөөгүйгээс хүчингүй болсон байна. Малчин сумын 2-р багт 100м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Түргэн сумын 3-р багт 500м2 газрыг  ШТС-ын зориулалтаар, Цагаанхайрхан сумын 3-р багт 1000м2 газрыг  худалдаа үйлчилгээний зориулалтаар, Ховд сумын 1-р багт 400м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Тариалан сумын төвд 500м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Улаангом сумын 3-р багийн нутагт 4 байршилд 2300м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар , 2 багийн нутагт 1000м2 газрыг  ШТС-ын зориулалтаар  газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулж орон нутгийн төсөвт 35244.0 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%