2016, 2017 оны эхний 3 сард зохион байгуулагдсан Олон
улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн нийт 67 тамирчин,багш
дасгалжуулагчдад 6805,0 төгрөгийн мөнгөн
урамшууллыг аймгийн Засаг даргын нөөц сангаас олгосон. 2017 оны 03 дугаар
сараас хойш зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд оролцож амжилт гарган медаль
хүртсэн тамирчин,багш дасгалжуулагчид,
спортын өндөр цол зэрэгтэй нийт 131 хүний 17,0 сая төгрөгийн мөнгөн
урамшуулалыг олгуулахаар тодорхойлолтыг хүргүүлсэн байна.