Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Үндсэн хуулийн өдрийг угтсан Хүчит 64 бөхийн барилдаанд аймгийн Заан Лхамхүү түрүүллээ

2018-01-15

       Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан Үндэсний хүчит 64 бөхийн барилдаан 2018 оны 01-р сарын 12-ны өдөр 15:00 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
      Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль бол аливаа нэгэн салбарын харилцааг зохицуулах, хэсэг бүлэг хүний өмч болох төдий зүйл бус Монгол Улсын бүх ард ирд иргэдийн нийтийн өмч болсон хүн бүрийн амьдрах эрх, эрх чөлөө, төрийн эрх барих байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, бусад бүхий л харилцааг зохицуулан баталгаажуулсан хүн бүрийн мэдвэл зохих амин чухал хууль юм. Энэхүү түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын Их Хурлын депутатууддаа Увсчууд та бүхнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн юм.
    Бөхийн барилдаанд Улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан Б.Бадарчаар манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас Давст сумын харъяат аймгийн заан Лхамхүү 6 даван түрүүлж, аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Түргэн сумын харъяат аймгийн заан Ц.Анхбаяр, Наранбулаг сумын харъяат аймгийн заан Батбаян нар үлдсэн юм.
      Манай аймгийн хэмжээнд шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан өмнө нь 2 удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн барилдаанд хөрш зэргэлдээ ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсаас бөхчүүд ирж барилдсан нь онцлог байлаа.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%