Аймгийн засаг даргын захирамжаар өнгөрсөн долоо хоногт хоёр ажлын хэсэг байгуулагдан Тэс, Зүүнговь, Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан зэрэг сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийж иргэдээс ирсэн санал хүсэлтийг өнөөдөр аймгийн онцгой комисст танилцууллаа.
Манай аймгийн нутаг дэвсгэрт нийт 3,1 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд отор нүүдлээр явж байгаа малчдыг эргэж тойрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зам даваа хаагдсан учир хүндрэл бэрхшээл их гарч байгааг ажлын хэсэг хэлж байна.
Манай аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан, Тэс, Хяргас, сумд зудтай харин Давст, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Ховд Түргэн, зэрэг сумууд зудархуу нөхцөл байдалтай байна.
Өнөөдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанаар аймгийн өвс тэжээлийн
аюулгүйн нөөцөөс сумдад хуваарилагдсан өвсийг 3000 төгрөг болгож хямдруулах. Мөн
зудтай 10 сумдын ЗДТГ-т төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх,
тусламж дэмжлэг үзүүлэх, эргэж тойроход зориулан 1 сая төгрөг, ЭМТөвүүдэд эрүүл
мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд зориулан 500 мянган төгрөг
олгох шийдвэр гарлаа.
Мөн сумдын удирдлага онцгой комиссын дарга нарт үүрэг чиглэл өгч, цаг тухай бүр
мэдээллийг хурдан шуурхай дамжуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг
үүрэг болголоо.