Увс аймгийн боловсрол, соёл урлагийн салбарын удирдах ажилтнууд хийсэн ажлаа дүгнэж, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа чиглэл төлөвлөгөөг хэлэлцэж батлах зорилгоор хоёр өдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
Боловсрол, соёл, урлагийн салбарт 2018 онд 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгджээ. Үүний 60 гаруй хувь нь боловсролын салбарт зориулагдах юм байна. Тухайлбал, ирэх онд 7 сургууль, цэцэрлэг, соёлын төв шинээр баригдаж, 6 сургууль цэцэрлэг улсын төсвөөр засвар хийгдэх, 6 дотуур байранд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр засвар, тохижилт хийгдэх гэх мэтчилэн томоохон ажлууд хийгдэх юм байна.