Хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан 2017 оны үзүүлэлт, амжилтаараа бусдыгаа манлайлсан аймгийн аварга тариаланч хамт олон, тариаланч, фермерүүдийг шалгарууллаа.
“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Улаангом сумын 6-р багийн “Шинэ ургац арвин” ХХК, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Дайчин Монгол” ХХК, “Аймгийн аварга тариаланч”-аар Баруунтуруун сумын Туруун багийн иргэн Р.Эрдэнэсүрэн, “Аймгийн аварга ногоочин”-оор Улаангом сумын 12-р багийн иргэн Ж.Дэнсмаа, 5-р багийн иргэн Х.Лхагвасүрэн, 6-р багийн иргэн Н.Бат-Эрдэнэ, “Аймгийн аварга хадланч”-аар Бөхмөрөн сумын Байшинт багийн иргэн Б.Төмөрбат, Сагил сумын Өндөр мод багийн Б.Лхагвасүрэн, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн иргэн Г.Пүрэвсүрэн, “Аймгийн аварга жимсчин”- ээр Улаангом сумын 7-р багийн иргэн Х.Амгалан, “Аймгийн аварга үр үйлдвэрлэгч”-ээр Улаангом сумын 1-р багийн иргэн Б.Ганзориг, “Аймгийн аварга фермер”-ээр Улаангом сумын 9-р багийн иргэн Б.Батсуурь, Тариалан сумын Хархираа багийн иргэн З.Бадрах нар шалгарлаа.