Сагил сумын Боршоо, Өндөр мод багуудын ИНХ 02-р сарын 06-07-ны өдрүүдэд хуралдаж ИНХ-ын дарга болон багийн Засаг даргын 2017 оны ажлын тайланг авч хэлэлцлээ.
Багийн ИНХ-д аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, сумын ИТХ-ын дарга Х.Сайнбаяр, сумын Засаг дарга Д.Дэлгэрхишиг нар оролцож сум, орон нутагт хийгдсэн болон ирэх онд хийгдэх ажлууд, мөн шинээр нэмэлт өөрчлөлт орсон зарим хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.
Энэ жил Өндөр мод багаас “Аймгийн аварга малчин”-аар Д.Батнасан, “Аймгийн аварга хадланч”-аар Б.Лхагвасүрэн, “Сумын аварга малчин”-аар Ш.Алтанхуяг, Г.Алтангэрэл, Боршоо багаас “Сумын аварга малчин”-аар Я.Дэлгэрсүрэн нар шалгарсан байна.