Сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН хэмээх алдар цолыг хүртсэн Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн ЦЭРЭНДОРЖ, Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн малчин Дүхэржавын ДАМДИНСҮРЭН, Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн малчин Тавхийн УДВАЛ нарт Монгол Улсын аварга малчны мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.