Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

02-Р САРЫН 26-НД ЗАВХАН СУМАНД ТЭМЭЭНИЙ БАЯР БОЛНО

2018-02-20

        Увс аймгийн ЗДТГ, Завхан сумын ЗДТГ, Сайхан Халиун ХХК хамтран “Тэмээний баяр”-ыг 02-р сарын 26-ны өдөр Завхан суманд зохион байгуулахаар боллоо.
       Завхан суманд тэмээний баяр арга хэмжээг 2005 оноос Сайхан халиун ХХК-ний захирал С.Хийморьсан нь ах дүү нарын хамт өөрийн эцэг Цөөхөр сартуул овгийн Ч.Сүхбаатарын нэрэмжит болгон санаачилж, жил бүр уламжлал болгон 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Увс аймгийн Завхан сум нь Баруун бүс нутагтаа тэмээний тоо толгойгоороо тэргүүлдэг, “Түмэн тэмээ”-ний баярыг 2 удаа хийж байсан сум юм.
    Тэмээний баярт оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай байх бөгөөд өөрийн байгууллагын онцлогийг харуулсан туг, лого, таних тэмдэгтэй байна.
Тэмцээний төрөл тус бүр дээр эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулна.
Шагнал урамшуулал:
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Баярын үеэр дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулна
 Тэмээтэй жагсаал / баярын нээлт /
 Урлаг соёлын арга хэмжээ
 Хурдан тэмээний уралдаан
 Тэмээтэй буухиа тэмцээн
 Гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах
 Тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ
 Ардын бий биелгээний үзүүлбэр
 Цасны сумо барилдаан
 Олс таталтын тэмцээн
 Дээлтэй Монгол шалгаруулах / байгууллага хамт олон, хувь хүн/
 Завхан сумын бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
 Оройн цэнгүүний арга хэмжээ / ХДТеатр /
Харилцах утас: 88450001, 99459929, 90509019, 99067339

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%