Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМГИЙН “ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ-ТҮНШЛЭЛ” ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2018-02-27

      2018 оны 02 сарын 25-ны өдөр Увс аймагт “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг хэрэгжүүлж буй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулсан аймгийн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлийн сургалт, хурал, зөвлөгөөн, уулзалтын хэрэгцээнд зориулсан “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сургалтын танхимын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
    Нээлтэнд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын зөвлөх С.Намжилмаа, ГОУХАН-ийг төлөөлж ЭТИС хөтөлбөрийн засаглал хариуцсан эксперт Ч.Оюун-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргалаар ахлуулсан төр, Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ байгууллагын болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
        Нээлтийн үйл ажиллагаанд ЭТИС хөтөлбөр, АЗДТГ, ИНБ-ын сүлжээ болон ЖДҮ эрхлэгчдийн зөвлөлийн хооронд түншлэлийн сургалтын танхимын ашиглалт, хамгаалалтын талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талуудын төлөөллүүд гарын үсэг зурав.
       Цаашид уг сургалтын танхимыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн сүлжээний төлөөллүүд хуваарь гарган ашиглах бүрэн боломжтой болж, түншлэлийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарган аймгийн хөгжлийн төлөөх түншлэлийг шинэ шатанд гаргана гэдэгт талууд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%