УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн
хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Увс аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Нутгийн
удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын
20-21-ний өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулж өндөрлөлөө.
Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн 85 хүн хамрагдаж байна.
Сургалтыг төслийн сургагч багш Хил Хязгааргүй Алхам төв ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын тэргүүн Ж.Чанцалдулам нар удирдан явуулж байна.